11090378_785481304862228_2097434131_o

“Энх-Эсэн” ХХКомпанийн “Зөвхөн Монголдоо” хиймэл чулуун хийцийн үйлдвэр нь 2006 онд байгуулагдсан бөгөөд Монголд анх удаа хиймэл чулуун хийцийг нэвтрүүлж, хэрэглэгчдийн хэрэгцээ шаардлага хангахуйц бүтээгдэхүүн үйлдвэрлэж эхлэсэн. Одоогийн байдлаар “Зөвхөн Монголдоо” чулуун хийцийн үйлдвэр нь бүх төрлийн чулуун тавцангийн дотоодын хэрэгцээний 65%-ийг дангаар ханган ажиллаж байна.

“Зөвхөн Монголдоо” чулуун хийцийн үйлдвэрийн зорилго нь:

Бид Зөвхөн Монголдоо чанартайг сэтгэнэ, хийнэ, бүтээнэ.

Бидний давуу тал:

  • Олон жилийн туршлага
  • Өндөр хүчин чадал бүхий тоног төхөөрөмж
  • Мэргэшсэн хамт олон
  • Чанартай бүтээгдэхүүн
  • Өнгө загварын өргөн сонголт
  • Сэтгэл ханамжийн баталгаа
  • Хурдан шуурхай үйлчилгээ

“Зөвхөн Монголдоо” чулуун хийцийн үйлдвэр нь 1650м2 талбай бүхий үйлдвэрийн байранд мэргэжлийн өндөр ур чадвартай  хамт олон, орчин үеийн тоног төхөөрөмжийг ашиглан та бүхэнд чанартай, загвар дизайн сайтай бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн хэрэглэгчдэд нийлүүлж байна.

“Зөвхөн Монголдоо” чулуун хийцийн үйлдвэр нь өнөөгийн зах зээлд өөрийн байр суурийг тогтвортой барьж ажилладаг бөгөөд тус үйлдвэртэй удаан хугацаанд хамтран ажиллаж буй байнгын үйлчлүүлэгч олон байдгаас гадна шинээр бидэнтэй хамтран ажиллах хүсэл сонирхолтой үйлчлүүлэгч нар жил бүр нэмэгдсээр байгаа нь тус үйлдвэрийн үйл ажиллагаа тогтвортой, амжилттай явагдаж буйг илтгэн харуулж байгаа юм.

Манайх хаягаар очиж хэмжээ авч, хүргэж өгөх үйлчилгээг бусдаас түрүүлж та бүхэнд үзүүлж байна.