Энх-Эсэн ХХК нь 2003 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд 100 хувь Монголын хөрөнгө оруулалттай компани юм. Манай компани нь үйлдвэрлэл, үйлчилгээ, газар тариалан, гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байна. 

    2006 оноос хиймэл чулуун тавцангийн үйлдвэрлэлийг Монголд анх удаа нэвтрүүлж, хиймэл чулуугаар хэрэглэгчдийн хэрэгцээ шаардлага хангахуйц бүтээгдэхүүн үйлдвэрлэж эхлэсэн. Одоогийн байдлаар “Зөвхөн Монголдоо” чулуун хийцийн үйлдвэр нь бүх төрлийн чулуун тавцангийн дотоодын хэрэгцээний 65%-ийг дангаар ханган ажиллаж байна. Бид үндэсний үйлдвэрлэлээ хөгжүүлэх зорилгоор үйлдвэрүүдээ “Зөвхөн Монголдоо” гэж нэрлэн чулуун болон модон бүтээгдэхүүний брэнд нэрийг мөн тус нэрээр баталгаажуулсан болно.

    2010 оноос “Зөвхөн Монголдоо” мебель тавилгын үйлдвэрийг байгуулсан бөгөөд UV хавтан, ДСП хавтан, Акрил, Вактуртай хавтан гэх мэт материалаар орчин үеийн, загвар сайтай бүтээгдэхүүн үйлдвэрлэж хэрэглэгч, үйлчлүүлэгчиддээ хурдан шуурхай үйлчилж байна.  

     Мөн 2011 оноос “Зөвхөн Монголдоо” чулуун хийцийн үйлдвэр зузаан болон байгалийн чулуугаар бүтээгдэхүүн үйлдвэрлэж барилга үйлдвэрлэлийн зах зээлд өөрийн үйлдвэрийн чулуун хийцийн бүтээгдэхүүнийг нийлүүлж эхэллээ. “Зөвхөн Монголдоо” байгалийн чулуун хийцийн үйлдвэр нь орчин үеийн үйлдвэрлэлийн стандартад нийцсэн иж бүрэн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон, мэргэшсэн ур чадвар бүхий ажилчидтай өнөөгийн зах зээлд тэргүүлэгч үйлдвэрүүдийн нэг юм.

      “Зөвхөн Монголдоо” газар тариалан нь 2012 оноос эхлэн үйл ажиллагаа явуулж байна. Одоогийн байдлаар манайх төмс, хүнсний ногоо тариалж ард иргэдийн хүнсний хэрэгцээнд нийлүүлдэг бөгөөд 2014 оноос чацарганын бут суулгаж, байгаль экологийн ашигтай, эрүүл мэндэд тустай бүтээгдэхүүн үйлдвэрлэж, цаашид экспортод гаргах зорилготойгоор ажиллаж байна.

11093363_903937759628412_1625520346_o

 Байгууллагын эрхэмлэх зарчим:

  • Төрийн хууль
  • Мэргэжлийн ур чадвар
  • Хүнлэг харилцаа
  • Шударга ёс, хариуцлага
  • Хэрэглэгчдийн сэтгэл ханамж

Компанийн эрхэм зорилго: Шинэ загвар, бүтээлч сэтгэлгээгээр хэрэглэгчдийн сэтгэлд нийцсэн чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэж бусдаас түргэн шуурхай, чанартай, илүү шинэлэг байж салбартаа тэргүүлэгч компани болох нь бидний эрхэм зорилго оршино.

 Бидний уриа: Бид зөвхөн Монголдоо чанартайг сэтгэнэ, бүтээнэ, хийнэ.