Хиймэл чулуун хавтан нь исэлддэггүй модны давирхай юм. Түүнийг хийхдээ байгалийн гантиг, өөхөн чулуу, хлор, шил гэх мэт организ бус материалыг тааруулан, царцаагч, өнгө зэргийг нэмж тохируулан, цутгаж, дарж шахан хэлбэрт оруулж хийдэг.

 Хиймэл чулууг хүний гараар хийдэг тул мэдээжийн хэрэг дутагдал байдаг. Эдгээр нь:

  • Хиймэл чулуунд байгалийн шинж чанар байдаггүй.
  • Цонхын тавцан, шалны чулуу хийхэд байгалийн чулуунаас зөөлөн

Мөн өнгө алдах, хүчлээс хамгаалсан, өндөр темпратурыг тэсвэрлэх зэрэг хамгаалалтыг хийж өгдөг боловч байгалийн чулуунд хүрэхгүй.

Үүнээс гадна нэг том шалтгаан байдаг нь уг чулууг хүн хийдэг тул хүнээс шалтгаалсан нөлөөлөл их байдаг. Жишээ нь: тухайн чулуу хийж байгаа хүн нь туршлага, ур чадвар муу бол чанар муутай чулуу үйлдвэрлэх гэх мэт.

Хиймэл чулууг ихэвчлэн гал тогоо, ариун цэврийн өрөөнд хэрэглэдэг тул амархан муудах эрсдэл байдаг. Тиймээс танд зөвлөхөд та худалдаж авах гэж байгаа чулуунаасаа жижиг хэмжээтэй авч эхлээд өөрийн гал тогоонд жан, тос болон бусад гэмтэл учруулж болох зүйлс дээр туршиж үзэж байж худалдаж авах хэрэгтэй.